Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа.

Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” зураг, дөрвөн хүчтэн, оюу номин чулуугаар чандмань дүрсэлж, мөнгөн тохой зэргийг шигтгэн урлажээ.

Алтан зурхайг цаашид жил бүр шагайн асрын хойморт залах болно гэж ерөнхий шүүгч, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Нармандах ярилаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асраар зочлохдоо наадамчин олонтой мэндчилж, сайхан наадахыг ерөөлөө.

Хүй долоон худагт автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ
Хүй долоон худагт автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ
 
Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.