"Хүй долоон худагт автомашин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.11/ 14:12 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас Хүй долоон худаг дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ажиллаж унтраасан байна. Галд өртсөн хүн байхгүй гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Хүй долоон худагт автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.