
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаанд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас баяр наадмыг зохион байгуулж буй албан тушаалтнуудын үйл ажиллагааг хяналт тавих ажлыг 2022 оноос эхлэн явуулж байгаа билээ.
Энэ хүрээнд хурдан морины сэрвээ хэмжих албан хаагчдын үйл ажиллагаа болон сэрвээний хэмжилтээр хасагдсан морьдыг гараанд гарахаас сэргийлж хяналт тавих, хурдан морины насны хязгаарт тэнцсэн морьдыг мордуулах, шүдэлгээнд тэнцээгүй, өөр насны морь уралдахаас сэргийлэх зэрэг чиг үүргийг хариуцан ажиллаж байна.
Хурдан морины сэрвээ хэмжилт нь даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон болон азарга 140, их нас 141 см байхаар тогтоосон. Тухайн стандарт, дүрэм, журамд зааснаас сэрвээний хэмжилтээр илүү гарсан хурдан морьдыг гараанд гаргадаггүй онцлогтой. Ийнхүү Авлигатай тэмцэх газраас хурдан морь, хүчит бөхийн баяр наадмыг хяналт тавьж ажиллах болсноор сүүлийн 2 жилд уралдаан, барилдааны талаар ямар нэгэн маргаан, зөрчил гараагүй тухай уяачид, бөхчүүд, засуулч болон наадамчин олон ам сайтай байна.