Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хороог УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй, УИХ-ын Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ажлын туршлага, төрийн албанд ажилласан мэдлэг, ур чадварт үндэслэн УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг гишүүдийн олонх нь дэмжлээ.

М.Бадамсүрэн нь 1996-2000 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг газрын тосны инженер мэргэжлээр, 2013-2015 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежментийн чиглэлээр төгссөн.

Ажилласан байдал

•2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч

•2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга

•2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

•2012 оноосДорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга

•2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч

•2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга

•2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тодотгол болон “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төсөл зэргийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тодотгол болон “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төсөл зэргийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.