Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тодотгол болон “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төсөл зэргийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах эсэх санал хураалт явуулж байна. Эдгээрээс дурдвал:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 73 гишүүн дэмжсэнээр батлагдлаа.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад, 29 гишүүн дэмжсэн тул хуулийн төсөл буцаагдлаа.

-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 64 УИХ-ын гишүүн дэмжлээ.

-"Алт-3" аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 53 гишүүн дэмжлээ.

-Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл эцэслэх батлах санал хураалт явуулж, 68 гишүүн дэмжлээ.

-Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 УИХ-ын гишүүн дэмжлээ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 72 гишүүн дэмжлээ.

-Хот байгуулалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 гишүүн дэмжлээ.

-Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 73 гишүүн дэмжлээ.

-Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 70 гишүүн дэмжлээ.

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 61 УИХ-ын гишүүн дэмжсэнээр нийт 22 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
 
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.