Японы эрх баригчид ганц бие хүмүүст заяаны ханиа олоход нь туслах болзооны ухаалаг үйлчилгээнд хөрөнгө зарцуулахаар болжээ. Үүний үр дүнд төрөлтийн түвшин нэмэгдэх гэнэ.
2021 оноос Японы Засгийн газар төгс хосуудыг бий болгох зорилготой ухаалаг системүүдийг ашигладаг төслүүдэд хөрөнгө зарцуулах юм. Хайр дурлалын асуудлыг хиймэл оюун ухаанаар бүрэн төгс шийдвэрлэх боломжгүй ч ганц бие хүмүүс өргөн сонголтуудаас өөрт илүү тохирох хамтрагчаа олох боломжтой гэж сайд нарын танхимын гишүүд үзэж байна.
Япон улсад өндөр наслалтын хувь хамгийн өндөр, төрөлтийн үзүүлэлт хамгийн бага байгаа нь хүн ам зүйн асуудал нүүрлэх аюулыг бий болгож байгаа аж. Өнгөрсөн онд тус улсад шинээр төрсөн хүүхдийн тоо 865 мянга болсон нь түүхэнд байгаагүй бага тоо болжээ.
Төрөлтийн ерөнхий коэффициент Япон улсад өнгөрсөн онд 1.36 байсан бол ОХУ-д 1.82, Их Британид 1.66 байжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар шинэ технологийн тусламжтай төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд 2 тэрбум йен зарцуулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC