Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын захирал асан Ц.Даваацэрэн нэр бүхий компанитай гэрээ байгуулж, 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Прокурорын байгууллага зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд бүртгэлт, мөрдөн байцаалтын 52629 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1208 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 168 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал, иргэн Ц.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан,

эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.