"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэтгэвэртээ суухаар болсон тул албан тушаалаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргажээ. Ц.Даваацэрэн нь 2022 оны дөрөвдүгээр сард "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд 2 жил хагасын хугацаанд тус байгууллагыг удирдсан аж. Тэрбээр Монголын уул уурхайн салбарт 38 жил ажилласан энэ чиглэлийн менежерүүдийн нэг юм. Ц.Даваацэрэн нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар 2013 оны хоёрдугаар сараас 2016 оны хооронд ажиллаж байсан юм.
Тэгвэл одоогоор “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга Ц.Лхагвасүрэн орлож байгаа юм. Хүйтний улирал наашилж, иргэдийн түлш дулаантай холбоотой хамгийн том асуудлыг хариуцаж буй үйлдвэрийн даргын томилгоо ойрын өдрүүдэд өрнөх бололтой.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!