Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ:“Тавантолгой түлш“ компанийн захирал Ц.Даваацэрэнг шалгах ажил үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Тавантолгой түлш ХХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд 2020 оны нэгдүгээр сард яллагдагчаар татах мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Улмаар 2020 оны есдүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, харьяаллын дагуу НПГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Уг хэрэг ямар шатандаа явж байгаа талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссор Б.Батбилиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ц.Даваацэрэн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар шалгалтын ажил үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцыг илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэв.

Г.Арсланхуяг: СХД-т алга болсон охиныг хаана явж байсныг ААН-үүдийн камераар харсан. Гэвч хөдөлгөөн дагасан камер байхгүй байсан
Г.Арсланхуяг: СХД-т алга болсон охиныг хаана явж байсныг ААН-үүдийн камераар харсан. Гэвч хөдөлгөөн дагасан камер байхгүй байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд