Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадам өсвөрийн сурын харваагаар өнөөдөр эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр /2025.07.07/ өсвөр үеийн харваагаар эхэллээ.

Жил бүрийн наадмыг өвөг харваа буюу урианхай сураар эхлүүлдэг байсан бол энэ удаа монгол түмний биет бус өвийг тээж яваа бяцхан хүүхдүүдийн харваагаар эхэлж буйгаараа онцлогтой. Өсвөрийн харвааг 8 хүртэлх, 9-11, 12-14, 15-17 гэсэн дөрвөн насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд 420 харваач бүртгүүлжээ.

Тэгвэл Ардын хувьсгалын 104 жилийн ойн урианхай сурын харваа өнөөдөр эхэлж байна. Тус харваанд 340 гаруй харваач бүртгүүлсэн аж.

Харин Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр наадамын үндэсний их сурын харваанд 640 орчим харваач бүртгүүлжээ. Үүнээс дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн гурав, даян мэргэн долоо, улсын мэргэн 16, хүндэт мэргэн тав, гарамгай харваач 12, гоц харваач 20, онч харваач 13, тод харваач 12 бүртгүүлсэн байна.

“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
 
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.