Хатуу хөл хорионы өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэх төлөвтэй байна.
Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага ирж, уржигдар 58 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодорхой жишээ дурдвал, арванхоёрдугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Хэргийн тухай дуудлага 02.00 цагт иржээ. Үүний дагуу цагдаагийнхан очиход иргэн Т эхнэрээ хайчаар хоёр, гурван удаа хатгаж гэмтээгээд гэрээсээ зугтсан байжээ. Цагдаагийнхан хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цаг алдалгүй саатуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.