"The Mongolz" баг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, үзэгч, фенүүдийхээ сонирхсон зарим асуултуудад хариулт өглөө.
Энэ үеэр багийн гишүүн Б.Аюуш "Бид амжилтдаа ханаагүй. Өлсгөлөн байгаа гэдгээ дараагийн тэмцээнүүдэд харуулна. Би багт орж ирэхдээ багийн амжилтыг ахиулж өгнө гэж амалсан. Ахиулсаар байна" гэв.
Сануулахад, саяхан АНУ-д болсон Countre strike-2 /CS2/ энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө Монгол Улсын "The MongolZ" болон Францын “Team Vitality” багууд шалгаран тоглосон. Улмаар манай улсын The Mongolz II байр эзэлсэн бөгөөд энэхүү тэмцээнд оролцсон Азийн болон Монголын хамгийн анхны баг болсон билээ.