
Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирж, иргэд хазуулах тохиолдол нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ГССҮТ-өөс бамбай хоншоорт ХОРТОЙ МОГОЙНД хатгуулахаас сэргийлэх зөвлөмж, мэдээллийг өглөө. Энэ үеэр, ГССҮТ-ийн салбар эмнэлгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг, "2024 онд могойд хазуулж, хүндэрсэн 6 хүн манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ онд 8 хүн могойд хазуулж, манай эмнэлэгт хандсан. Үүний 6 нь хүүхэд. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Иргэд өөрсдийн саваагүй зангаасаа болж могойд хазуулсан тохиолдол ч байдаг. Тухайлбал, Могой барьж аваад, үнсэх гэж оролдоод хэлээ хазуулсан тохиолдол байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө саваагүй байдлыг татах хэрэгтэй. Ямар ч амьтан биед нь хүрвэл хариу үйлдэл үзүүлнэ шүү дээ" гэв.
Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан болон хатгуулсан тохиолдолд нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, Нийслэлийн байгаль орчны газар, Сүхбаатар дүүрэгт байрлах ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана уу.
Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх
- Ой мод бут сөөг асгаттай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
- Могой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
- Өндөр авс, буттай газраар явахаас зайлс хийх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
- Хүүхдийн тоглоом, гадуур явсан тэргийг тогтмол шалгахыг холбогдох албанаас зөвлөж байна.