Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг ai ашиглан илрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвийг байгууллаа.
Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах,хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор камерийн системийг нэвтрүүлээд байна.

НИТХ-ын дарга А.Баяр энэхүү ажил Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж байгааг онцлоод, нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талтай болж байгааг дурдлаа.

Х.Нямбаатар: Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй. Хур багатай, гандуу байна
Х.Нямбаатар: Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй. Хур багатай, гандуу байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.