Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй. Хур багатай, гандуу байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд зарим үүргийг өгсөн. Тодруулбал хотын дарга Х.Нямбаатар "Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй байхаар тогтлоо. Өнөө зун хур багатай, гандуу байна.

Ийм нөхцөлд уяачид, бөхчүүд дурын газартаа гэр бариад машинууд тойруулаад, хаа дуртай газраа яваад байж болохгүй. Гэрийг барих ёстой газарт нь л бариулна. Нэгдсэн зогсоолд машинаа байршуулж, мориор эсвэл цахилгаан машинаар зочдоо угтах зохицуулалт хийнэ. Энэ арга хэмжээ наадамчин олныг аятай тухтай, дэлгэр сайхан наадах боломжийг нь олгох зорилготой" гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 33 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 33 хэм дулаан
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.