Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251-д хүрч, 7 хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 23-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 721, гэрээр 1160, эдгэрсэн 7363, Хавьтал 63052, нас баралт 7 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр буюу энэ сарын 22-нд 4 иргэн усанд живж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр буюу энэ сарын 22-нд 4 иргэн усанд живж амиа алджээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.