Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах зүйл ангиар МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараас АТГ мэдүүлэг авч эхэлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 5 секунд

Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараас АТГ мэдүүлэг авч эхэлжээ. Энэ талаар АТГ-аас өгсөн мэдээллээр, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 22.13 дугаар зүйл. Хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн байна.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах

-Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.13 дугаар зүйл. Хахууль авах

Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нартаа үүрэг болгожээ
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нартаа үүрэг болгожээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.