Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг ОГЦРУУЛЛАА
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг ОГЦРУУЛЛАА
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.