Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар өмнө нь УИХ-аас буцсан Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжсэн. Мөн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд соёрхон батлах тухай санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 85 гишүүний 66 нь буюу 77.6 хувь нь дэмжсэнээр дээрх зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсанд тооцлоо.

УИХ-ын гишүүд 10 аймгийн дулааны станцын ажил гүйцэтгэлийн явцыг тодруулсан. Гүйцэтгэгч компанийн шүүхийн маргаантай асуудлын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хойшилж байгааг ажлын хэсэг тайлбарласан. Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Казахстан улсын зээлийн хэлэлцээрийг яаралтай оруулж ирж хэлэлцэх шаардлагатай байгааг хэллээ.

Учир нь Монгол Улсаас Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд тухайн улсад тэтгэвэр тогтоолгох асуудал олон жил тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.30 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг товлоно
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.30 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг товлоно
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.