УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд анхааруулж "Танхимд 2, 3 хүний зөрчлөөс болж нэгнийгээ ХОРЛОХ гэж байгаа мэтээр байнгын хорооны ДЭМЖЭЭГҮЙ саналыг ДЭМЖЭЭД байгаа нь хууль батлагдаад, хэрэгжихгүй байх үндсийг тавьж байгааг УХАМСАРЛА. Одоо жаахан ёс зүйтэй байцгаа" гэлээ.