Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин онхолдож, 27 настай эмэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хэнтий аймгийн Мөрөн суманд авто машин осолдож, 1 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулснаас ХҮҮХДҮҮД УСАНД ОСОЛДОХ тохиолдол нэмэгдэж байна
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулснаас ХҮҮХДҮҮД УСАНД ОСОЛДОХ тохиолдол нэмэгдэж байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.