Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулснаас ХҮҮХДҮҮД УСАНД ОСОЛДОХ тохиолдол нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Усны ослын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОБЕГ-аас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, "Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна" хэмээн онцолсон байна.

Иймд:

  • Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг
Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.