Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаатар: Хууль засагладаг, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорин ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Шинэ Засгийн газрын сайд нар өөр өөрсдийн яаман дээрээ очиж, ажлаа хүлээн авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Л.Мөнхбаатар сайд асан О.Алтангэрэлээс тамгаа хүлээн авсан юм.

Л.Мөнхбаатар ажлаа авсныхаа дараа "Ажлын анхны гараагаа эхлүүлж байсан Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагчид халуун дотноор угтан авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олонтойгоо хамтран Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны зорилт “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг төрийн залгамж чанарыг хадгалан, Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байсан эрхзүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн, хууль засагладаг, шударга, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллах болно" гэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үүрэгт ажлаа хүлээн авлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үүрэгт ажлаа хүлээн авлаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.