Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Засгийн газрын эдийн засгийг аврах гарц “АЛТ-III” болох уу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 20 секунд

Алтны үнэ нэмэгдэж нэг унци нь 2442 ам.доллар хүрлээ

Шинэ Засгийн газар бүрдэхээр яригдаж буй эгзэгтэй цаг үед улсын эдийн засаг нүдэн дээр уруудаж ердөө 2.4 нэгж хувийн өсөлт үзүүлэв. Хямрал дахин хаалга тогших нь цаг хугацааны л асуудал боллоо. Улсын төсвийг бүрдүүлэгч гол хөшүүрэг болсон нүүрсний орлого энэ оны таван сард 40 гаруй хувиар буурч, 33.5 их наяд төгрөгөөр төсөөлсөн төсвийн орлого дутаж эхэллээ. Товчхондоо, улсын эдийн засаг нүдэн дээр уруудаж буйн дохио төсвийн дутсан орлого, ханшийн савлагаа, инфляциар илэрч байна. Ирэх өдрүүдэд нь мөд нар үзэхгүй нь тодорхой болсон нь Хятадын эдийн засгийн агшилт гангийн үйлдвэрийн хямрал, геополитикийн тодорхойгүй байдал илтгэнэ.

Энэ цаг үед “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь дараагийн Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой эхний ажил болно. Эдийн засгийн амаргүй үе Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод буй Г.Занданшатарыг хүлээж байна, тэр ч үүнийг мэдэрч өчигдөр хэлсэн үгэндээ "Бидний бодит ажил зөрүүтэй байна. Алт -3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, алт худалдан авалтыг илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай” гэж тодотгоод цаашид албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэж байлаа. Энэ талаар ярихдаа “2025 оны байдлаар 3.4 тонн алт Монголбанкинд тушаагдсан нь өнгөрсөн оныхоос буурсан чамлалттай үзүүлэлт.

Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх замар валютын нөөцийг өсгөх нь Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, инфляциас ангид байх гол нөхцөл болно.

Ийм учраас нийт алт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан аваалтад зориулж, бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулж, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийн сайжруулна” гэсэн юм.

Үеийн үед Монголын эдийн засгийн "голыг зогоож" буй ганц зүйл нь алт байж ирсэн. Төсөөллийн төсөв баталдаг Засгийн газар, Монголын эдийн засгийг алтнаас өөр аврах эрдэнэ тун ховор. Цар тахлын улмаас нүүрсний орлого тэг зогсож, эдийн засаг элгээрээ хэвтсэн хүндхэн үед алт аминд орж байлаа. Уг нь цагийн сайханд алт, нүүрс хоёроо зэрэг гаргадаг байснаараа эдийн засаг тэлдэггүй юмаа гэхэд барагтай уначихдаггүй байв. Өнөөдөр дэлхийн зах зээлд хэдий шаргал металлын үнэ 3400 ам.доллар давж, цаашид гялалзах ирээдүй байгаа ч гарцаа нэмэгдүүлсэн алтны үйлдвэрлэлийн шинэ төслүүд манайд цөөн. Тиймээс нүүрсний дутсан орлогоо хэрхэн алтаар нөхөх вэ гэдэг нь анхаарал татаж буй. Эдийн засагч Г.Батзориг "алт нүүрсний дутсан орлогыг нөхнө" гэсэн байр суурийг илэрхийлж байв. Учир нь түүний хэлснээр нүүрстэй харьцуулахад овор хэмжээ бага, үнэ цэнээ алддаггүй тул алтны экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буй. Тиймээс ч "Алт-3" хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байлаа.

Хэрэвзээ Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо “Алт-III” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал арга барагдсан үед аминд орно. Хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн уг хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улмаар алтны улсын нөөц болон валютын нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон дэмжлэг болох учиртай. Нөгөөтэйгүүр, Засгийн газар эдийн засгийг аврах 100 хоногийн төлөвлөгөө байх болно.

Х.Тэмүүжин: МАН намын зовлонгоо Үндсэн хуулийн зовлон болгож болохгүй
Х.Тэмүүжин: МАН намын зовлонгоо Үндсэн хуулийн зовлон болгож болохгүй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.