
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 40 гишүүн гарын үсэг зурж, хамтран өргөн мэдүүлсэн билээ.
Уг хуулийн төслийн агуулгатай холбоотойгоор тэрбээр "МАН намын зовлонгоо Үндсэн хуулийн зовлон болгож ерөөсөө болохгүй. УИХ-д суудалгүй Ерөнхий сайд Парламентын толгой дээр гарч суух нь битгий хэл УИХ-ын гишүүдийн дунд суух боломжгүй. Шинэ Ерөнхий сайд ажлын хэсэг дээрээ суух байх.
Өнөөдрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бол Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах тухай юм. Энэ хууль зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонх цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл юм" гэв.