Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба хаагчид 30 иргэний амь насыг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын хэмжээнд тавдугаар сарын 01-31-нийг хүртэлх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 30 иргэний амь насыг авран хамгааллаа.

Өмнөх сарын гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай харьцуулахад төөрсөн, сураггүй болсон дуудлага 25%, цас шаварт суусан дуудлага 25%, өндрөөс унах осол 62.5% тус тус ихэссэн байна.

Харин усны осол 20%, зам тээврийн осол 41%, мал, амьтны гоц халдварт өвчин 75%, 3.5 ба түүнээс дээш хүчтэй магнитудын газар хөдлөлт 12.5%, хүчтэй салхинаас улмаас үүссэн хохирлын дуудлага 40%, бусад төрлийн дуудлага 10 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

“Бөхийн цол дуудаачдын VI уралдаан“-ны шилдэг 10 оролцогч тодорчээ
“Бөхийн цол дуудаачдын VI уралдаан“-ны шилдэг 10 оролцогч тодорчээ
 
АНУ-ын Брауны их сургуульд буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ
АНУ-ын Брауны их сургуульд буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.