Улаанбаатар-Увс чиглэлийн хот хоорондын автобусны жолооч зорчигчоо цасан шуурганаар, хээр буулгаж үлдээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
Энэ талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостой холбогдож тодруулахад “Энэ асуудлыг шалгаж, тодруулсан. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн жолооч болон замд буусан хоёр зорчигчтой холбогдож тайлбар авлаа. Увс аймгийн Хяргас сум орох гэж байсан хоёр зорчигч Хар тэрмэс гэж газраас наана 45-т км хээр газар бууна гэсэн боловч жолооч н.Ууганхүү эзгүй хээр газар үлдээхгүй гээд цаашаа явж Хар тэрмэсийн амралтын газар буулгасан байна. Жолооч аймаг, сумын онцгой комисст үүнийгээ мэдэгдсэн.
Зорчигчдыг тухайн амралтын газар голомттой газраас ирсэн гэж үзээд оруулалгүй гадаа зогсоосон тухай зорчигчид хэлсэн. Харин жолоочийн хувьд тодорхой дүрэм журмыг зөрчсөн асуудал бас харагдаж байна. Тухайн зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу албаны хүмүүс тосч авч, дэглэм сахиулж гэрт нь хүргэх байсан. Гэвч албаны хүмүүст хүлээлгэж өгөөгүй. Зургийг зорчигчдын байгаа айлын хүн аваад нийгмийн сүлжээнд оруулахдаа бодит бус тайлбартай нийтэлсэн" хэмээв.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэлд: