Сүүлийн өдрүүдэд ХҮН намын зарим нэг гишүүн намаас гарч буйгаа зарлаж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл намаа тарах ёстой гэж мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Нам бол зорилго, хандлага, арга барилаараа ойролцоо хүмүүс нэгдсэн улс төрийн байгууллага. ХҮН нам олон залуусын итгэлийг тээж гарч ирсэн. Арван жил бид энэ намыг байгуулалцаж, энхэл донхолтой замаар явсан. Өдий зэрэгтээ төр түшилцэж яваа нь өндөр амжилт мөн.
Санал зөрөлдөх, арга барил таарахгүй байх, салж нийлэх асуудал улс төрийн нам байтугай гэр бүл дотор ч гардаг. Тэглээ гээд үзэн ядаж, үгүйсгэж болохгүй. Үүнийгээ олон нийтэд илэрхийлсэн хүмүүсийг нийтээрээ шоглож, тойрон авч хэлэлцэх нь ч зохимжгүй. Хүндэлж, хүлээн зөвшөөрч, болбол хамт байж, болохгүй бол мөрөө хөөх л асуудал. Нийгмийн захиалгаар гарч ирсэн ХҮН нам цаашдаа ч өөрийн орон зайг эзлэн бэхжинэ гэж итгэж байна" гэж байр сууриа илэрхийлжээ.