УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр санал хураалтыг ил эсвэл нууцаар буюу цаасаар явуулах эсэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтад 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулахаар боллоо. Яг одоо санал тооллогын комисс байгууллагдсан хуралдаж байна. Тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллана.
