Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

УИХ 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хориг тавьсан. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад ирүүлсэн албан бичигт,  "2021 оны улсын төсөв бидний тавьсан шаардлагад огт нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадсангүй. Улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдпыг олон талаас нь бодитой дүгнэж, төсвийн бодлогод тусгах ёстой байтал огт тоосонгүй. Тухайлбал, эрхэм гишүүд та бүхэн ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн" гэсэн байлаа.

2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82 хувь нь дэмжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

Их Британи эхний багц вакцинаа хүлээн авчээ
Их Британи эхний багц вакцинаа хүлээн авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.