Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. 

Албан хэргийг монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо. Үүнд, төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө үнэлж бичдэг жишиг тогтоох аж. Анкeтанд үндэслэгдсэн зүйлийг төрийн албаны шалгалтаар нотлогдох юм. Төрийн албаны шалгалт болон ерөнхий шалгалтын тодорхой хувийг монгол бичиг эзэлж байгаа. Төрийн албан хаагчийн анкeтыг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг учраас ийнхүү анкeтанд шаардлага тавьж буй юм.

Мөн албан тушаалтны тодорхойлолтод тавигдах шаардлагуудад монгол бичиг байхаар тусгасан байна. Түүнчлэн  төрийн  албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах аж.

ҮСХ дэлхийн шилдэг 10 байгууллагын нэгээр тодорлоо
ҮСХ дэлхийн шилдэг 10 байгууллагын нэгээр тодорлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.