Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ орох эрхгүй болсон хүүхдүүд түр хамгаалах байранд очжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

БЗД-ийн дөрөвдүгээр хорооны гуравдугаар байрны орцны жижүүрээс өнгөрсөн сарын 18-нд коронавирусын халдвар илэрсэн. Тэрбээр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд хамгийн бага хүүхэдтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Харин хоёр том 17, 4 настай хоёр хүүхдээс нь вирус илрээгүй тул тусгаарлалтын хоног нь өчигдөр дуусч гэртээ харьжээ.

Гэвч тус байрны СӨХ-ийн дарга болон оршин суугчид хүүхдүүдийг хөөж, гэрт нь оруулахгүй байсан тул иргэд БЗД-ийн ГБХЗГ-т ханджээ. Энэ дагуу өчигдөр орой 20 цагийн үед хоёр хүүхдийг Хамгаалах байранд авчээ. Тэд гэртээ тусгаарлагдах 14 хоногийн хугацаанд Хамгаалах байранд байрлахаар болсон байна.

Италид зул сараар муж хооронд зорчуулахгүй
Италид зул сараар муж хооронд зорчуулахгүй
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.