Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар явах хүсэлтэй 300 орчим иргэн бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн бүртгүүлжээ.

Өндөржүүлсэн байдалд шилжсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабт Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн ханджээ. Тэдгээр иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс холбогдох мэргэжлийн байгууллагууд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан явуулж байгаа тухай шуурхай штабаас танилцууллаа.

Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд бусад орон нутгаас ирж суралцдаг 400 оюутныг нутагт нь буцаасан байна.

Халдвар илэрсэн автобусны жолооч гурван өдөр ажлаа хийжээ
Халдвар илэрсэн автобусны жолооч гурван өдөр ажлаа хийжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.