Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад тархсан шинэ коронавирус хүнээс хүнд халдварладаг

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 44 секунд

Хятад улсад тархаад байгаа амьсгалын замын вирусний улмаас дөрвөн хүн нас барж, 222 хүн өвчлөөд байна. Тэгвэл тус вирус хүнээс хүнд дамжин халдварлах боломжтойг Хятадын засгийн газраас томилсон мэргэжилтэн мэдэгдлээ.

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос өвчний хоёр тохиолдол хүнээс халдварласан болохыг тогтоожээ.

Өмнө нь удирдлагууд шинэ вирус Хятадын Үхань хотын далайн бүтээгдэхүүний захаас амьтнаас хүнд халдварласан гэж мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн хэдэн өдөр Үхань хотоос хол амьдардаг хоёр хүн вирусээр өвчлөөд байгаа юм.

Гуандун мужид амьдардаг гэр бүлийн хоёр гишүүн Үхань руу аялаад ирсэн гишүүнээсээ халдварласан гэжээ.

Түүнчлэн 15 эмнэлгийн ажилтан коронавирус туссан болохыг баталжээ.

Бээжинд нийт таван тохиолдол гараад байгаа. Тайландад хоёр тохиолдол, Япон, Солонгост тус бүр нэг хүн вирусээр халдварласан байна. 

Хятадын шинэ жилийн баяр нэгдүгээр сарын 25-нд болно. Баярын үеэр хэдэн зуун сая хүн аялах учраас вирусийн тархалт нэмэгдэж магадгүй гэсэн айдас байна.  

Дэвсгэр мэдээ

Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Коронавирусын төрлүүд энгийн ханиаднаас үхэлд хүргэх ч чадалтай. Харин шинэ вирусийн хувьд дунд хавьцаа нь байгаа аж.

Эх сурвалж: CNN, PdChina
“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов
“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц