Цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Иймд цалингийн тухай алдартай баримтуудаас сонирхуулж байна.
Алдарт зохион бүтээгч Генри Форд зан чанараараа түүхэнд үүрд үлджээ. Түүний автомашины үйлдвэр байгуулагдсанаас хойш 11 жилийн дараа - нэг өдрийн дотор тэрээр бүх ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмэгдүүлжээ. Үүний дараа ажилчид Форд автомашиныг өөрсдөө худалдаж авч эхлэв.
Томас Эдисоны үйлдвэрүүдийн аль нэгний ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаялт зарлав. Агуу зохион бүтээгч Эдисон хариуд нь тэдгээр ажилчдыг ажиллуулах шаардлагагүй болгосон хэд хэдэн шинэ бүтээл хийсэн юм.
Дэлхийн хамгийн бага цалинг НҮБ-ын сайн санааны элчин сайдууд авдаг. Жерри Халлвелл, Стинг, Элтон Жон, Майкл Дуглас, Стиви Вондер, Лучано Паваротти болон бусад олон хүмүүс энэ албан тушаалд жилд ердөө ганцхан долларын цалин авдаг байжээ.
Японд ажил олгогч нь гэртээ ажиллах боломжтой бол ажилчдынхаа цалинг эрс нэмэгдүүлдэг. Энэ нь ажил олгогчийг ажлын байрны үнэтэй оффис, тоног төхөөрөмж хэмнэх боломжийг олгодог байна.
Англид эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 17% бага цалин авдаг бол Орост эмэгтэйчүүд 26% -иар бага байдаг.
"Алиса гайхамшгийн оронд" номын зохиолч Льюис Карролл тэр үеийн үлгэрийг 150,000 хувь хэвлүүлсэн. Үүний дараа Карролл цалингаа бууруулах хүсэлт гарган коллежийн удирдлагад ханджээ. Учир нь номноос олсон орлого нь тохь тухтай амьдрахад хангалттай байсан аж.