Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк эхний 11 сард 21 тонн үнэт металл худалдан авав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш нийт 21 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 6.5 тонноор өссөн дүн бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2018 онд түүхэн дээд түвшинд хүрсэн. Тухайн жилд 21.9 тонн алт худалдан авсан бол 2020 он энэ үзүүлэлтийг давах хүлээлттэй байна.

Монголбанкны үнэт металл худалдан авалт (сараар)

Орон нутгийн хувьд арваннэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.

Монголбанкны үнэт металл худалдан авалт (жилээр)

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байлаа.

Рассел Уэстбрүүк, Жон Уолл нар солигдлоо
Рассел Уэстбрүүк, Жон Уолл нар солигдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.