Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стефени Мэйерийн “Бүрэнхий“ номын үргэлжлэл удахгүй хэвлэгдэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

"Бүрэнхий" номын зохиолч Стефени Мэйер зохиолоо бүрэн төгсгөхийн тулд үргэлжлэл болох хоёр номыг бичиж эхлүүлснээ зарлажээ.

Өнөөг хүртэл нийт 15 жилийн турш дээрх зохиолын дөрвөн номоор таван кино бүтсэн.

Мөн энэ зун зохиолын гол дүр Эдвардын талаас өгүүлсэн тав дахь “Шөнө дундын нар” ном шинээр нээлтээ хийж, даруй АНУ-д нэг сая хувь борлогдсон. Номын нээлтийн дараахан Стефени Мэйер зохиолыг цааш нь үргэлжлүүлэн бичнэ гэдгээ амалсан ч тэр болтол хугацаа шаардлагатай хэмээн ярьж байсан юм.

Тэрбээр “Зохиолыг цааш үргэлжлүүлэх хэд хэдэн гайхалтай санаа олсон бөгөөд түүгээрээ хоёр ч ном бичнэ. Одоо бэлэн болсон хэсэг нь бараг нэг ном болохоор хэмжээний хэдий ч нэг зүйл дутагдаж байгаа. Номыг цоо шинэ, бас гайхалтай болгох тэр нэг санааг нэмснийхээ дараа номыг бэлэн болгоно” хэмээн хэлжээ.

 

Японы сайтаар төрийн далбаатай хөлийн гишгүүр зарж байна
Японы сайтаар төрийн далбаатай хөлийн гишгүүр зарж байна
 
Д.Амарбаясгалан: Хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байгаа нь ард иргэдийг төлөөлөх үүргээсээ няцаж байгаа хэлбэр шүү
Д.Амарбаясгалан: Хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байгаа нь ард иргэдийг төлөөлөх үүргээсээ няцаж байгаа хэлбэр шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.