Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эйфелийн цамхаг нээгдэхээр болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Коронавирусний улмаас аравдугаар сарын эцсэээр хаагдсан Эйфелийн цамхаг арванхоёрдугаар сарын 16-наас нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар болжээ.

“Цамхгийг удахгүй нээх гэж байгаадаа бид баяртай байна. Тасалбарыг одооноос захиалах боломжтой. Үйлчлүүлэгчдийг аюулгүй нөхцөлд байлгахын тулд эрүүл ахуйн арга хэмжээг чанд сахина” хэмээн цамхгийн цахим хуудаст бичсэнм байна.

Коронавирусний халдварын тохиолдлын тоо өссөнтэй холбоотойгоор Францад тусгаарлалтын дэглэмийг нэвтрүүлэх үед Эйфелийн цамхаг болон бусад дурсгалт газрууд аравдугаар сарын эцсээр хаалгаа барьжээ. Үүнээс өмнө эдгээр газар мөн гуравдугаар сарын дундуур хоёр сарын хугацаатай үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Халдварт өвчний дэгдэлтийг удаашруулж чадсан учир зарим хязгаарлалтыг арваннэгдүгээр сарын 28-наас цуцлах шийдвэр гаргасан гэдгээ Францын Ерөнхийлөгч Эмманэюль Макрон өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Илүү бодогдсон цахилгааны төлбөрийг дараа сард шилжүүлнэ
Илүү бодогдсон цахилгааны төлбөрийг дараа сард шилжүүлнэ
 
Б.Баяраа: Хуульч биш, хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар
Б.Баяраа: Хуульч биш, хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.