Бүх нийтийн бэлэн зэрэг шилжсэн өдрүүдэд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 864 автобус үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр /2020.12.01/-өөс 890 автобус иргэдэд үйлчлэх аж.
Хөл хорионы үед иргэдийн зорчих хөдөлгөөн тасрахгүй байгаа учраас ийнхүү автобусны тоог нэмэгдүүлжээ. Ялангуяа сүүлийн хоёр хоногт нийтийн тээврийн ачаалал ихэссэн байна. Автобусаар 13 байгууллагын алба хаагчид болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиж байгаа юм. Мөн нийтийн тээврийн газраас автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байршуулахаар төлөвлөжээ. Одоогоор уг асуудлыг судалж байгаа гэнэ. Гэхдээ иргэд "Hi pay Wallet" аппликэйшны тусламжтай гар утсаараа U money картаа цэнэглэх боломжтой юм. Харин цагдаа, хүчний байгууллагынхан, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донорууд автобусаар үнэгүй зорчих эрхтэй.