Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Гаргацгүй бичсэнээс болон шинжилгээний хариу удаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 54 секунд

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Монгол Улсад коронавирусний халдварыг 11 дүгээр сарын 11-нд дотоодод алдсан. Анхны тохиолдол юу гэж бүртгэгдэж байгаа вэ, тархалтын голомтыг бүрэн хянаж чадсан уу?

А.Амбасэлмаа: Эхний голомтоос хойш нэг нууц үе өнгөрөөд, 2 дахь голомтын нууц үе үргэлжилж байгаа.  11 дүгээр сарын 10-наас хойш голомтын тандалт судалгаа эрчимтэй зохион байгуулж, анхны тохиолдлын ойрын хавьтлын 400 гаруй хүнийг илрүүлж, үүнтэй хамаатай гэр бүлийнхэн, үзвэр үзсэн, караоке орсон, нэг орцны болон найз нөхдийн 40 тохиолдол батлагдсан. Ойрын хавьтлын 400 гаруй хүнд 14 хоногийн хугацаанд 3 удаа шинжилгээ хийж 250 хүнийг тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Үндсэндээ үргэлжилж салбарласан 4 кластер байгаа. Эхний тохиолдол Д-гийн голомтын хавьтлыг үндсэндээ хязгаарлаж хумьсан. Төмөр зам, баар, орцны тохиолдлыг хяналтад авсан. Одоо бариа засал хийлгэсэн, хувийн эмнэлгийн үйлчилгээ авсан хүмүүсийн халдварыг илрүүлэх, гол хавьтлыг тодруулах, хавьтлын хавьтлыг тодруулж байгаа. Эхэлж гарсан тохиолдлын хавьтлууд, шалтгаануудыг тодруулаад бүрэн хяналтдаа авсан гэсэн үг.

-Хөдөө орон нутаг болон нийслэл рүү зорчих иргэдийг бүртгэж буй 119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариугаа авч чадахгүй байна гэсэн гомдол их ирлээ?

Д.Нямхүү: 119.mn сайтаар шинжилгээний хариу саатах шалтгаан нь шинжилгээ авч байгаа хүмүүс эхний сорьц дээр тэмдэглэгээ хийхдээ овог, нэр, нас, регистрийг гаргацтай бичээгүйтэй холбоотой. Шинжилгээний лабораториуд хэвийн ажиллаж байгаа. Шинжилгээнийхээ хариуг шивэх, программд оруулахад төвөг учирч байна. Гаргацгүй бичсэн, регистрийг буруу бичсэнээс тухайн хүн олдохгүй байгаагаас хариу удлаа. Засвар хийгээд, ажлаа сайжруулж байна. Мөн лабораторид олон мянгаар шинжилгээ ирж байгаа учир лабораторийн код бичиж дэс дараагаа тааруулдаг. Хариугаа хүний регистр, нэртэй тулгаж гаргахад цаг алдаж байна. Сорьц авч байгаа газраас регистр нь онлайнаар ирдэг, лаборатори дээр түүнийг давхар шивж оруулдаг. Энэ 2-ын хоорондох уялдааг сайжруулахаар IT мэргэжилтнүүд ажиллаж байна.

-Монгол Улс цаашид ямар вакцин хэрэглэх талаар иргэд маш их асууж байна. Хямдхан, чанаргүй вакцин аваад хүн амын дунд эрсдэл үүсэх юм биш биз, ер нь вакцинд ямар шалгуур тавьж байгаа вэ?

Д.Нарангэрэл: Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай. Ялангуяа 15 хүртэлх насны хүүхдэд хийдэг бүх вакцин НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-аар баталгаажсан байдаг. Монгол Улс дэлхий дахинд хамгийн чанартай гэж үнэлэгдсэн, баталгаатай вакцин хэрэглэдэг. “Ковид-19”-ийн хувьд ч гэсэн хамгийн чанартай, сайныг нь авна. Хамгийн эхэнд ДЭМБ-ын зөвшөөрөл батламж авсан вакцин байх, мөн манай орны хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадавхад тохирсон байх шаардлага тавьж байгаа. Найдвартай, хамгийн сайн, дэлхий дахинд чанартай нь батлагдсаныг хэрэглэнэ гэсэн үг. 

Өнөөдөр
Өнөөдөр "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр"
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.