Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Боловсруулах үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг нээнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар: “Арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёрдугаар сарын 1-н хүртэл 19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хугацаанд өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийлээ.

PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна.

19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3,400 хүн өвчлөх магадлалтай байлаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа.

Төмөр замын нийт 15,870 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Ойрын хавьтал гээд улсын хэмжээнд 8,000 гаруй, дам хавьтлын 30 мянган хүнийг судалгаа шинжилгээнд хамруулж дууслаа” гэлээ.

Мөн мал ургамлын гаралтай түүхий эд, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, хэвлэх савлах, сав баглаа боодол, мод модон эдлэл, барилгын хийц материалын үйлдвэр, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээхээр болов.

Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгахаар боллоо
Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгахаар боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.