Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад тархсан вирусны улмаас хоёр дахь хүн нас барлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 3 секунд

Олон хүн өвчлөөд байгаа шинэ вирусээр хоёр дахь хүн нас барсныг пүрэв гарагт Хятадын албаныхан мэдэгджээ.

69 настай Шионг хэмээх иргэн вирус анх тархсан Үхань хотод лхагва гарагт нас барсан гэжээ. Өмнө нь 61 настай иргэн нэгдүгээр сарын 9-нд хүнд хэлбэрийн хатгааны улмаас амьсгалын зам доголдож нас бараад байв.

Одоогоор шинэ вирусээр 41 хүн өвчилснөөс 12 хүн эмнэлгээс гарсан бол тав нь хүнд нөхцөл байдалд байна.

Тайландад шинэ вирусээр өвчилсөн тохиолдол хоёр гарсан бол Японд бас нэг тохиолдол илэрсэн. Өвчтөнүүдийн аль аль нь Хятадын Үхань хот руу зорчсон байжээ.

Үхань хотод шинэ вирусээр өвчлөгчдийн ихэнх нь Хуанан далайн бүтээгдэхүүний захад очсон байсан. Тус захыг нэгдүгээр сарын нэгэнд хаасан. Эрүүл мэндийн ажилтнууд захаас авсан вирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг лхагва гарагт мэдэгдсэн.

Хуанан захад зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүн гэлтгүй шувуу, туулай, могой гэх мэтчилэн бусад төрлийн амьтан байсан нь шинэ вирусийг амьтнаас хүнд халдсан байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Хятадын шинэ жилийн баяр нэгдүгээр сарын 25-нд болно. Баярын үеэр хэдэн зуун сая хүн аялах учраас вирусийн тархалт нэмэгдэж магадгүй гэсэн айдас байна.  

Дэвсгэр мэдээ

Хятадын мэргэжилтнүүд тус вирусийг коронавирус гэж тогтоожээ. Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Коронавирусын төрлүүд энгийн ханиаднаас үхэлд хүргэх ч чадалтай. Харин шинэ вирусийн хувьд дунд хавьцаа нь байгаа аж.

Эх сурвалж: CNN, BBC

 

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.