Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

24 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 784 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахалтай холбоотой өнөөдрийн мэдээллээ хийлээ.

Арваннэгдүгээр сарын 28-нд нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд, 24 хүнд Covid-19 халдвар илэрсэн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 75 боллоо. Дүүргээр нь авч үзвэл Баянгол 21, Сонгинохайрхан 10, Баянзүрх 23, Сүхбаатар 12, Хан-уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус бүр бүртгэгдээд байна.

Сэлэнгэ аймагт 7 тохиолдол шинээр бүртгэгдэж, 174 тохиолдол болсон.

Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 тохиолдол болсон.

Орхон,  Говьсүмбэр, Дорноговь аймагт өвчлөл шинээр бүртэгдээгүй бол Архангай аймагт хоёр шинэ тохиолдол бүртэгдээд байна.

 

Ирэх долоо хоногийн Теле хичээлийн хуваарь
Ирэх долоо хоногийн Теле хичээлийн хуваарь
 
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.