Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Батцэнгэл болон Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоожээ.
Энэ талаар АОК-оос "Нйслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьталд орсон иргэн Архангай аймгийн Батцэнгэл суманд энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэн ирсэн талаарх мэдээллийг аймгийн Шуурхай штаб 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 50 минутанд хүлээн авсан. Улмаар Шуурхай бүлэг байгуулж, тус суманд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Түргэвчилсэн оношлуураар 2 өрхийн 9 иргэнээс шинжилгээ авахад 1 иргэний хариу эерэг гарч, 8 иргэн сөрөг гарсан.
Баталгаажуулахаар сорьцийг ХӨСҮТ рүү илгээж, PCR–аар шинжилгээ хийлгүүлэхэд тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ийнхүү манай аймагт халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ. Ихтамтир суманд тухайн иргэний 1-р хавьтлын 3 иргэн байгаа бөгөөд Аймгийн засаг даргын захирамж гарч Ихтамир болон Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ.
