Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-19.00, амралтын өдрүүдэд бямба гаригт өглөө 10.00 цагаас 17.00 цаг, ням гарагт 12.00 цагаас 16.00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэл насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэл насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагдах юм. Бүртгэлд хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.