МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Тус мэндчилгээг бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.
Тэрбээр мэндчилгээндээ "Бурхан багшийн сургаальд бидний зөв сэтгэл, зөв үг, үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл, зохисгүй үг, үйлдлээс зовлон гардаг. Энэ нь ганц хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учраас бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм.
Иймд гарч буй модон луу жилдээ Бурхан багшийн энэхүү сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе" хэмээсэн байдаг.