2019 онд Хятадад 14.65 сая хүүхэд төрсөн нь 1949 оноос хойшхи хамгийн доод хэмжээ гэдгийг Хятадын засгийн газраас баасан гарагт зарлалаа. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 580 мянгаар буурсан үзүүлэлт юм.
Хятад улсад залуу хосууд үнэтэй эрүүл мэндийн халамж, боловсрол, гэр орон гэх зүйлсийг төлж дийлэхгүй учир хүүхэд гаргахаас татгалзаж байна.
2015 онд “Нэг хүүхдийн бодлого”-ыг халсан ч тус улсад төрөлтийн хэмжээ хангалттай нэмэгдээгүй.
Харин салалтын төвшин дээд хэмжээнд хүрч байна. 2019 оны эхний есөн сард 7.1 хос гэрлэсэн бол 3.1 сая хос салах хүсэлтээ өгсөн гэж Иргэний хэргийн яамнаас мэдэгджээ.
Хамгийн их хүн амтай Хятад улс удахгүй хүн амын хөгшрөлтийн асуудалтай нүүр тулна. Эдийн засгийн удаашралтай байгаа энэ үед хүмүүст эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр олгох асуудалтай Хятадын удирдагчдад хүндхэн сорилт болно.
2019 оны эхээр Хятадын нийт хүн ам 1.39 тэрбум байсан бол жилийн эцсээр 1.4 тэрбум болж өссөн гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж: Reuters