Энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн осолд 164 хүүхэд өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.

Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Багшийн дээдийн номын худалдаачид “Номын худалдааны төв“-д номоо борлуулж эхэллээ
Багшийн дээдийн номын худалдаачид “Номын худалдааны төв“-д номоо борлуулж эхэллээ
 
Б.Баярбаатар: Ж.Энхбаяр сайд та, монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла
Б.Баярбаатар: Ж.Энхбаяр сайд та, монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!