Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна

Огноо
Унших
2 минут 1 секунд

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа /2025.04.21-22/ ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Хур тунадас: 21-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 21-нд нутгийн зарим газраар, 22, 25-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

ШУУД: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээртэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр, Ц.Туваан нарыг ОГЦРОХЫГ шаардаж мэдээлэл хийж байна
ШУУД: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээртэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр, Ц.Туваан нарыг ОГЦРОХЫГ шаардаж мэдээлэл хийж байна
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.