Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

Өчигдөр буюу 2024.05.20-ны өдөр УИХ-д суудалтай гурван нам ээлжит сонгуульд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг тодруулсан билээ. Хачирхалтай нь эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр намын жагсаалтад УИХ-ын гишүүд болон сайд нар нэр дэвшихгүй байх бодлогыг баримталж, жагсаалтаа зурсан нь хүсэлтээ илэрхийлээд байсан зарим гишүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон билээ.

Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, "УИХ-ын сонгуульд намайг дэмжин сонгож, төрд төлөөлөн ажиллах эрхийг өгсөн Сүхбаатар дүүргийн нийт сонгогч, дэмжигчид, МАН-ын хамт олон, бодлого боловсруулах үйл хэрэгт хамтран ажиллаж ирсэн эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, багш нар, тамирчид дасгалжуулагч, хамтран зүтгэгчид, найзууд та бүхэндээ их баярлалаа

Энэ удаагийн сонгуульд миний сонгогдсон Сүхбаатар дүүрэг маань Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж том тойрог болсноор нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ ихэд нэмэгдэж нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байж сонгуулийн ухуулагчдын цалин, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал гаргах болсон нь академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүргэсэн юм. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргаад байсан билээ.

Харин энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа.

УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа би нийгэмд шударга ёсыг бий болгох, хүн бүрт гарааны тэгш боломжийг өгөх, авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, улс төрийг шударга, бодлогын өрсөлдөөн болгох, хүний эрхийг хамгаалах, хүүхэд бүрт хүртээмжтэй боловсролыг олгох, биеийн тамир спортыг дэмжих чиглэлээр ажилласан юм.

Миний бие энэ удаагийн УИХ-д хууль тогтоогч, бодлого боловсруулагчийн үүргээ итгэмжтэй гүйцэтгэхийн төлөө зүтгэж, нийтдээ 46 хуулин дээр ажиллаж, хамгийн олон хуулийн төслийг ахалсан гишүүн болсны зэрэгцээ “Хүний эрхийн төлөө зүтгэгч түшээ”-гээр хоёр удаа шалгарсан билээ. Мөн Европарламент, ХБНГУ, БНСУ, Япон улсуудтай харилцааг өргөжүүлэх, боловсрол, эрх зүй, улс төрийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан.

Хэдийгээр энэ удаа УИХ-д нэр дэвшихгүй ч нийгэм дэх шударга ёс, тэгш боломжийн төлөө бодлогын болон бусад чиглэлээр та бүхэнтэйгээ хамтран зүтгэсээр байх болно" гэлээ.

Ойн санг хортон шавжид идэгдэхээс хамгаалсан хуш модны “Ахлагчийн төгөл“-ийг байгууллаа
Ойн санг хортон шавжид идэгдэхээс хамгаалсан хуш модны “Ахлагчийн төгөл“-ийг байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.